Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Нийслэлийн шинэ Засаг даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байсан юм. Тэгвэл тодорхойгүй шалтгааны улмаас 14.00 цаг хүртэл хойшилсон байна.

Албан бус байдлаар хотын шинэ даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва тэргүүтэй хүмүүсийн нэр идэвхтэй яригдаж буй юм.

Харин маргааш буюу мягмар гарагийн 11.00 цагаас НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй
ThunderZ: Илүү тасалбар зарсан юм огт байхгүй
 
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга Б.Баатархүү ажлаа өгч, оронд нь хурандаа Б.Бат-Эрдэнэ томилогджээ
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга Б.Баатархүү ажлаа өгч, оронд нь хурандаа Б.Бат-Эрдэнэ томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.