Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-ны бямба гарагт Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар хотын шинэ даргыг сонгогдтол НЗД-ын орлогч Б.Мөнхбат хотын даргын үүргийг гүйцэтгэж буй.

Албан бус байдлаар хотын шинэ даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва тэргүүтэй хүмүүсийн нэр идэвхтэй яригдаж байгаа. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас хотын шинэ даргыг албан ёсоор тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна.

Улмаар маргааш буюу мягмар гарагийн 11.00 цагаас НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй
Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй
 
Мэргэжлийн нисгэгч бэлтгэх сургалтыг Монголдоо албан ёсоор эхлүүллээ
Мэргэжлийн нисгэгч бэлтгэх сургалтыг Монголдоо албан ёсоор эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.