“Цахим шилжилтийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болж буй өдөрлөгийг нээж үг хэллээ. Энэ үеэр тэрбээр “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой.

Ингэхдээ цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах зорилготой. 2023 онд буюу жилийн өмнө ЦХХХ-ны сайд Н.Учралын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Энэ хүрээнд аймаг орон нутаг хэрхэн цахимжих вэ, ямар системтэй байх ёстой юм. Эргээд ямар шалгуураар цахимжилтын үр дүнг дүгнэх ёстой вэ, ямар тохиолдолд цахимжлаа гэж үзэх вэ гэх зэргийг нарийвчлан тусгаж өгсөн. Үүний зэрэгцээ аймгуудын цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн юм. Энэ үнэлгээг 21 аймгийн хэмжээнд явуулахад Баян-Өлгий аймаг 17 дугаарт эрэмбэлэгдсэн. Цаашид энэ үзүүлэлтээ улам ахиулах, цахимжилтад бүрэн шилжихийн тулд хийж, хэрэгжүүлэх ажил багагүй бий. Тийм ч учраас бид өргөн бүрэлдэхүүнтэйгээр, салбарын төдийгүй хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад орон нутагт ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг илүү хялбар болгоно гэсэн үг” хэмээн тодотголоо.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР: Цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн гэх үйлдэл нотлох баримтаар ТОГТООГДСОН
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР: Цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн гэх үйлдэл нотлох баримтаар ТОГТООГДСОН
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!