Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР: Цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн гэх үйлдэл нотлох баримтаар ТОГТООГДСОН

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сэлэнгэ аймагт 13 настай охиныг цагдаагийн 4 албан хаагч хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гараад буй. Уг хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодруулахад "Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана" гэлээ.

ШУУД: УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүй тул Байнгын хорооны хуралдаан хойшилж байна
ШУУД: УИХ-ын гишүүд ажилдаа ирээгүй тул Байнгын хорооны хуралдаан хойшилж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.