2022 дөрөвдүгээр сарын 4-ны өдрөөс Улаанбаатар хот руу орж гарах цэгүүд цахимжиж, ухаалаг камерын тусламжтайгаар цахим хэлбэрээр төлбөрөө төлдөг болсон. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, " 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хот руу орж гарах цэгүүдээс галын хайч алга болсон өдөр. Зөвхөн Налайх-Тэрэлжийн товчоонд 600 сая төгрөг 600 мянган удаа хайч сунган хураадаг. Улс даяар 28 цэгт жилд 8 тэрбум төгрөг галын хайчаар хавчдаг байсан. Үүнийг цахим болгосноор, гар дээрх бэлэн мөнгө халаасанд үлдэж, хайрцагнаас хийсэхгүй. Ухаалаг технологи унтдаггүй учир төлбөрөө бүрэн бүтэн бүртгэж, хураадаг болсон. Ингэснээр, төлбөр авах хугацаа нь 30 хувиар багасаж, хэмжээ нь 2 дахин өссөн" гэв.