“Мал, мах хямд үнээр зарна“ гэх хуурамч зараар иргэдээс 600 сая төгрөгийг залилсан этгээдийг баривчилжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 44 секунд

“Мал, мах хямд үнээр зарна. 300 тооны төлөг тугалтай үнээ олноор нь зарна” гэх хуурамч зар байршуулж, иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, тус хэрэгт эрэн сурвалжилж байсан этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Тухайн этгээд иргэдэд 600 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

Иймд иргэдийг цахим сүлжээнд мал, мах болон бусад бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хэт хямд санал болгосон зар мэдээллийг сайтар нягталж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө баавгай халджээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин айлын гэр рүү өнгөрсөн шөнө баавгай халджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!