
Ирэх даваа, мягмар гарагт хуралдах УИХ-ын чуулганд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхлэхээр товлогдоод байсан ба хэлэлцэх асуудлын нэг болон хоёрдугаарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, түүний оронд Удирдах зөвлөлөөр дэмжигдсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудал байсан юм. Гэвч ирц хүрэхгүй байсаар ажлын цаг дууссан. Иймд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулах шийдвэрийг Даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан юм.
Дашрамд дурдахад, АН-ын бүлэг өнгөрөгч Мягмар гарагт буюу УИХ-ын ээлжит чуулганы нээлтийн өдөр ирэх оны төсөв болон төсвийн хүрээний асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн гишүүд ирцээ бүрдүүлж чадахгүй байсаар тухайн өдрийн чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!