Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос дараах мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,
"М.Бадарчийн өргөдөлтэй холбоотой хуралдааныг 2024.04.29-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлов.
Хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэсний дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуралдааныг мэдээлэх сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллага болон ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэд 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө Ажлын албанд бичгээр хүсэлтээ гаргах боломжтой" гэх мэдээллийг өглөө.