Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын арслан М.Бадарчийн допингтой холбоотой асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар болжээ. Тодруулбал,

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэж буй.

Тэгвэл тус Давж заалдах комиссын бүрэлдэхүүн гуравдугаар сарын 07-ны өдөр Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 17,8-д заасны дагуу үндсэн хуралдааныг олон нийтийн өмнө нээлттэй явуулахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитраас мэдээлсэн бөгөөд,

"Хувь хүний нууц, төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээллийг задруулахгүй байх, хамгаалах нь бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдын үүрэг тул тухайн хэсгийг хэсэгчлэн хаалттай горимоор явуулахаар шийдвэрлэв" гэжээ.

“Архашаат“ боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ
“Архашаат“ боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд