Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хассан шийдвэрийг ХЭВЭЭР үлдээлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын арслан М.Бадарчтай холбогдох допингийн хэргийн шийдвэрийг танилцууллаа. Тодруулбал, Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж буй талаар мэдэгдлээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулаад буй. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Улмаар гомдлыг нь хэлэлцэж, ийнхүү барилдах эрхийг нь 4 жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Д.Амартүвшин: Нийслэлийн тойргоос нэр дэвшинэ
Д.Амартүвшин: Нийслэлийн тойргоос нэр дэвшинэ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.