UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоногт нийтлэгдсэн онцлох нийтлэлүүдийг нэгтгэн хүргэж байна. Энэ долоо хоног буюу гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд UBN.mn сайтад сэтгэл эмзэглүүлэм ХӨНДӨХ СЭДЭВ, хайр хүргэм ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ гэх мэт таны мэдлэгийг тэлэх олон сонирхолтой бичвэрүүд нийтлэгджээ.
Хүүхэдтэй болохгүй, дундын өмчгүй ГЭРЭЭТ ГЭР БҮЛ “ТРЭНД“ болжээ
Монгол гэр бүлийн хэв шинжид задрал үүсэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, залуусын дунд гэрээт гэр бүл гэх шинэ үзэгдэл бий болсон байна. Албан бус мэдээллээр Монголд 14 мянга орчим гэрээт гэр бүл бий гэх. Гэрээт гэр бүлийн онцлог нь талуудын аль нэг нь бэлгийн харилцааг чухалчилж байгаа бол нөгөө тал нь санхүүгийн дэмжлэг хүсэмжилдэг гэнэ. Энэ үүднээс гэрээний хугацаанд хэн, ямар эрх үүрэгтэй байх талаар гэрээ байгуулж, зохих нөхцлийг тусгаж өгсөн байдаг.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ХӨНДӨХ СЭДЭВ: Ээж миний цээж нүцгэн бичлэгийг фейсбүүкт нийтэлчихсэн. Гэтэл найз маань тэр бичлэгийг хүүхдүүдэд үзүүлээд намайг ИЧИГ болгосон
Та хүүхдээ өхөөрдөж, өөрийнх нь зураг бичлэгийг цахим орчинд зөвшөөрөлгүй нийтэлдэг үү. Эсвэл дагагчдынхаа тоог нэмж, хандалт авахын тулд хүүхдээ ашиглаад байна уу. Магадгүй та цахим орчинд хүүхдийнхээ зургийг нийтэлсэн бол эргээд хүүхдэд тань ямар сэтгэгдэл төрдөг талаар өмнө нь бодож байсан уу. Хэрэв энэ талаар огт бодож байгаагүй бол хүүхдүүдийн бяцхан зүрх үүнийг хэрхэн хүлээн авдгийг бас мэргэжилтнүүд үүнийг хэрхэн тайлбарладаг вэ гэдгийг ЭНД дарж уншаарай.
ХУУЛИЙН ТӨСӨЛ: ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахын тулд олон удаа “улираахгүй“, нэг л удаа дахин томилж болно
УИХ-ын хаврын чуулган нээхтэй зэрэгцэн сөрөг хүчний зүгээс дэмжихгүй гэх "анхааруулга" аваад буй хуулийн төсөл бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Эл хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байгаа. "Анхааруулга"-ын тухайд, АН бүлгийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэж, ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх болон шийдвэрлэх асуудлын цар хүрээтэй холбогдуулан дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлсэн юм.
Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Э.Бат-Үүл: Би сонгуульд нэр дэвшихгүй. Бид байгаа дээрээ залуучуудаа сургаж, зааж чиглүүлж явмаар байна шүү дээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Тэрбээр "Сонгуульд МАН ялалт байгуулснаас хойш миний хамгийн их гайхсан асуудал бол Су.Батболд Хотын даргын ажлыг аваад хамгийн эхэнд зогсоосон ажил нь метро. Хамгийн гол нь УИХ-аар батлагдсан “Ерөнхий төлөвлөгөө”-нд байгаа ажил шүү дээ" гэсэн юм.
Та ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Н.ЭНХБАЯР: Монгол Улс 3 жилийн дараа нүүрсээ зарж "ЧАДАХГҮЙ"
Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг гарын арван хуруунд багтах түүхий эдээс л төсвийн орлогоо бүрдүүлж буй Монголын уул уурхайн салбарын чиг хандлага эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
Та ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
А.Саранцэцэг: Монголд огт байгаагүй НҮДНИЙ ТЭМБҮҮ, МЭДРЭЛИЙН ТЭМБҮҮ бүртгэгдэж эхэлсэн
Гаднаасаа цоо эрүүл харагдаж байгаа хүний цаана ямар ч өвчин байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсад 2023 оны байдлаар бэлгийн замын халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн бол түүний 41 хувийг тэмбүү эзэлжээ. Харин 34,9 хувийг заг хүйтэн, 23,8 хувийг трихмониаз, 0,2 хувийг ДОХ эзэлж байна гэх тооцоолол бий.
Та дээрх сурвалжилгын дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
ХЭРГИЙН МӨРӨӨР: Шоудаад өглөө иртэл хүүхэд нь гэрийн гадаа осгосон байжээ
Эцэг эхчүүд, томчуудын хайхрамжгүй хэнэггүй зангаас болж бага насны хүүхэд гэмтсэн, амиа алдсан гэх аймшигт мэдээ өдөр алгасалгүй дуулдах боллоо. Хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын 16-нд "Н нар нь цэргийн баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурч, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас 1 ой, дөрвөн сартай хүүхэд монгол гэрийн гадна талд осгосон байдалтай хэвтэж байсныг хөрш нь олж цагдаад мэдэгдсэн байдаг.
Та дээрх нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүдийн танилцууллаа. UBN.mn сайт дараа 7 хоногт илүү сонирхолтой нийтлэлүүдээр эргэн ирэх болно.