Манай улс энэ оны эхний нэг сарын байдлаар 175 мянган ам.долларын 317.270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.
Үүнээс 69.9 мянган ам.долларын 127.205 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслээр нь задалж үзвэл,
-БНХАУ-аас 64.7 мянган ам.долларын 124.054 ширхэг;
-Эквадор улсаас 2.7 мянган ам.долларын 1850 ширхэг;
-Нидерланд улсаас 2.4 мянган ам.долларын 1280 ширхэг;
-БНСУ-аас 0.08 мянган ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус импортолсон байна.
Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165 мянган ам.долларын 251.576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мянган ам.долларын 114.583 ширхэг сарнай импортолжээ.