Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Очирбат зам, тээврийн осол, зөрчлийн талаар танилцуулав. Тэрбээр,
"Сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо 87.5 хувиар буурсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 2023 онд 144 байсан бол 61 болж, 57.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт орсноор согтуу жолоочийн тоо буурахад багагүй ач холбогдол өгсөн" гэлээ.