Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

 Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барих асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал,

Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Олон улсын чанартай хуурай боомтыг Замын-Үүдэд байгуулна
Олон улсын чанартай хуурай боомтыг Замын-Үүдэд байгуулна
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.