Их багтаамжийн метро байгуулах төслийн талаар Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Депо байгуулах боломжтой гурван байршлыг судалж тогтоосон байна. Үүнд:
-Хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар 110.06 га газрыг НИТХ-ын 2022 оны 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршлын кординатыг баталсан
-“Олон улсын худалдааны логистикийн төв” ОНӨХХК нь нийслэлийн өмчит байгууллагад 103 га газар эзэмшиж байгаа бөгөөд хөдлөх бүрэлдэхүүний вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийг байгуулах боломжтой. Энэхүү байршлыг сонговол нэмэлтээр 7 км зам тавих шаардлагатай болно.
-Амгалан орчимд “УБТЗ” ХНН болон бусад ААН-ийн эзэмшлийн 51 га орчим газарт вагон депо, удирдлагын төв болон засвар үйлчилгээний барилга байгууламжийн зориулалтаар газар чөлөөлөх шаардлагатай гэж үзжээ.