Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол, Худал эвлүүлэг явуулсан эзэд нь удахгүй тодорхой болох байх

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалын дагуу өчигдөр /2023.12.29/ сулласан билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр "Төрийн хайр дааж яваарай" гэх пост бичсэн байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэрбээр дээрх асуудалд тайлбар өгчээ. Ингэхдээ,

"Эх пост нь өөрөө хоёр цагийн өмнө орсон байхад би яаж 20 цагийн өмнө ингэж оруулах боломжтой байх вэ. Та бүхэн худал мэдээлэлд хэрсүү хандах буй за...

Энэ фото эвлүүлэг шүү. Огт ийм пост оруулаагүй. Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол.

Худал эвлүүлэг явуулсан эзэд нь удахгүй тодорхой болох байх" гэжээ.

ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.