Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Монгол улсын заан Баттулгын Соронзонболд цахим хаягаараа дамжуулан залуу бөхчүүдэд хатуухан шүүмжлэлийг хэлээд амжив.
Тэрбээр “Бөх хөгжөөд байна уу эсрэгээрээ уруудаад байна уу. Бид нарын үед өөрөөсөө ахмад болон цолтой бөхчүүдтэй өөрийг нь таньсан таниагүй хамаагүй очоод мэндэлдэг байсан. Бөхийн өргөөний бөхчүүд гардаг хэсгээр явахдаа том цолтой бөхчүүд сууж байхад хажуугаар нь гарахаас эмээдэг байжээ. Одоо аймаг сумын цолтой ухаантай бололтой гарууд энд тэнд таарах,фитнес зааланд таарах үед тоож байгаа ч юм байхгүй ац ургуулсан нөхдүүд олон болжээ.
Бөх болно гэдэг барилдаж сурахыг хэлдэг болохоос ац ургуулахыг хэлдэггүй юм л даа.
Тэдн нарын мэндээр ч дутаагүй л дээ хаха. Саaраасаа сайн нь олон гэгчээр сайхан хүмүүжилтэй жудагтай залуучууд олон олон” гэв.