Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
Шинжээчийн танилцуулснаар, Элгэн ХХК Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч, 28 тэрбум 819 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна. Ингэхдээ тус тендер сонгон шалгаруулалтын хуульд нийцсэн эсэхэд шалгалт хийхэд гурван тендер шалгаруулалт зөрчилтэй байсан гэв. Ингэхдээ тухайн тендерүүд нь баримт бичгийн шалгуур шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчилтэй байгаа талаар шинжээч танилцуулсан юм.