Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Холбооны асуудал шийдэгдсэн гэж үзэж байгаа учир багийнхаа бүрэлдэхүүнд орж тоглоно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) болон Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Багийн Эзэд, Хөрөнгө Оруулагчдын Холбоо (МСББЭХОХ) хоорондын үүссэн асуудлын улмаас энэ жилийн Монголын сагсан бөмбөгийн дээд лиг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байсан.

Тэгвэл багийн эзэд болон сагсан бөмбөгийн холбооны албан тушаалтнууд өнөөдөр уулзалт хийж, лигийг 13 багтайгаар зохион байгуулахаар болсон байна.

Үүсээд байсан асуудалтай холбогдуулан Хасын хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн тамирчид нэг лигт тоглох хүртэл Хасын хүлгүүд багийнхаа бүрэлдэхүүнд тоглохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм.

Энэ талаар Б.Билгүүнээс тодруулахад “Холбооны асуудал шийдэгдэх шиг боллоо. Бүх багууд лигт оролцоно гэдэг мэдүүлгээ өгөөд, гэрээ хийж, гарын үсгээ зурсан. Хасын хүлгүүд баг дээд лигтээ тоглохоор болсон учир би багийнхаа бүрэлдэхүүнд орж тоглоно” гэв.

Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.