Өнгөрсөн сард Apple компани дэлхий дахинд iPhone 15 загварын ухаалаг гар утсаа танилцуулсан. Тэгвэл тус утас худалдаанд гарсан даруйдаа олон нийтийн шүүмжийг дагуулаад буй. Учир нь гэвэл iphone 15 Pro, Pro Max хувилбарууд Цельсийн 43 хэм хүртэл халж байна гэх иргэдийн гомдол их байгаа юм.
Уг гомдол дээр Apple компани утас хэт их халж байгаа шалтгааныг олж тогтоон тун удахгүй "iOS 17" үйлдлийн системийн шинэчлэлтээр дахин шинэчилнэ гэдгээ мэдээлсэн байна. Халж буй шалтгаан нь үйлдлийн системийн алдаа болон зарим аппликэйшний хэт ачаалал нөлөөлж байгаа аж.
Мөн шинэ iPhone эхэн үедээ хэвийн хэмжээнээс илүү халж болзошгүйг иргэдэд анхааруулсан байна.
Харин Зарим мэргэжилтнүүд утасны хэт халж байгаа шалтгаан нь тэдний анх удаа нэвтрүүлсэн Титан гадаргуу нөлөөлж байж болзошгүй гэж үзсэн ч Apple компани iPhone-ий халалтад титан материалаар бүтээсэн гадаргуу огт хамаагүй гэх тайлбарын хийсэн байна.
Эх сурвалж: "Apple"