Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Осол гаргасан согтуу жолооч хариуцлагаас мултрах арга хайж арын суудал руу “зугтаж” байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Энэ сарын 1-нд буюу өчигдөр 12.00 цагт Ботаникийн "Оргил" худалдааны төв орчимд Приус-20 маркийн автомашин ачааны машинтай мөргөлдсөн осол гарлаа. Том оврын ачааны автомашин хашаа руу орохоор эргэх үед зам дагуу 2-3 хүн зогсож, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт анхааруулан түр зогсохыг хүссэн боловч "6895 УБХ" дугаартай Приус-20 маркийн автомашин анхааруулгыг үл тоон хурдаа нэмж, ачааны автомашины дугуйн доогуур орсон байна. Ачааны машин хөдөлгөөнөө зогсоож, приус 20 маркийн автомашины жолооч болон зорчигчдыг буулгаж ирэхэд 40-45 орчим насны хоёр согтуу эрэгтэй бууж ирэн, арын суудал руу “зугтаж” хариуцлагаас мултрах арга хайж байгааг та дараах бичлэгээс харж болно. Энэ мэт согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдэл өөрийгөө болон өрөөлийн амь насыг эрсдэлд оруулж байгаагаас гадна автозамын түгжрэл үүсгэж, нийтийн бухимдлыг төрүүлж байна.

“Ханжоу 2022” наадмаас хос медаль хүртсэн шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ
“Ханжоу 2022” наадмаас хос медаль хүртсэн шигшээ багийн тамирчдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ
 
Х.Ганхуяг: Засгийн газар, байнгын хороо, ажлын хэсгийн хүрээний аль нэгэнд нь ХАРИУЦЛАГА ТООЦОХ хэрэгтэй
Х.Ганхуяг: Засгийн газар, байнгын хороо, ажлын хэсгийн хүрээний аль нэгэнд нь ХАРИУЦЛАГА ТООЦОХ хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.