Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямба-Очир: Ойн сав бүхий газарт Хятад иргэнд 21 га газар олгосон асуудлыг мэдээлснийхээ төлөө хуулийн байгууллагад шалгагдаж буйдаа гомдолтой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

"Тэнгэрлэг Монгол" төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир ба түүний өмгөөлөгч нар өнөөдөр /2023.09.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хятад иргэнд 21 га газар олгосон асуудлыг мэдээлснийхээ төлөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа ба эл асуудалд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад гомдолтой байгаагаа мэдээлэл хийх үеэрээ илэрхийлсэн юм.

Энэ үеэр "Тэнгэрлэг Монгол" ТББ-ын захирал Б.Бямба-Очир “ТМТББ-ын залуучууд Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт булаг шандтай, ойн сав бүхий газар Хятад улсын иргэн 21 га газар авсан асуудлыг бид олон нийтэд мэдээлсэн. Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад уг асуудлыг цуцлах, иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах, ойн сав газраа хамгаалах зэргээр шаардлага тавьсан боловч иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэсний төлөө Сүхбаатар дүүргийн Засаг дарга гомдол гаргасан байна. Үүнээс улбаалаад Иргэний шүүх, Эрүүгийн цагдаагийн байгууллагаас дуудаж залхаан цээрлүүлж байна. Энэ тал дээр миний бие гомдолтой байна” гэлээ.

Энэхүү асуудлаар Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч, Сайн намын дарга Б.Жагар дараах байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “ТМТББ захирал Б.Бямба-Очирын хийсэн зүйлийг дэмжиж байгаа. Миний хувьд Газрын тухай хуулийн дагуу мэдээлэл өгье. Сүхбаатар дүүрэг бол бусад дүүргийн адил жил бүр газар төлөвлөдөг. Үүний дагуу дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн хурлаар батлагдсан газруудад захирамж гаргах эрх үүсдэг. Тэгэхээр Х.Болормаа бол ардчилсан үзэлтэй, АН-аас удаа дараа сонгогдон Засаг дарга хийж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн. Гэтэл өнөөдөр ТМТББ захирал Б.Бямба-очир залуучуудын хамт хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажилласан байтал түүнийг шалгуулж буй асуудалд иргэд гомдол гаргаж байна. Тиймээс энэ дарангуйлсан үзлээ татаж ав” гэв.

Харин "Тэнгэрлэг Монгол" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Бямба-очирын өмгөөлөгч н.Нямсамбуу "Иргэн Б.Бямба-Очир 21 га газар олгосонтой холбоотой хууль бус үйлдлийг олон нийтэд мэдээлж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Эцсийн дүндээ гадаадын иргэнд хууль бусаар олгосон байгаа эл газарт барилга байгууламж баригдсан. Үүний зөвшөөрлийг олгосон этгээд ял хариуцлагыг үүрэх ёстой байтал зөв дугарсан залуучуудаа яллах гэж буйгаа таслан зогсоо" гэлээ.

Н.Туул

Маргааш Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурал болно
Маргааш Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хурал болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.