УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн ШҮҮХ ХУРАЛ маргааш болно. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14.00 цагт товлосон байдаг.
Шүүх хурлын үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Намайг болон манай гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү. Яллагдагч Б.Ганхуяг миний бие "нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ асуудлаар мөрдөн шалгах байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байна.
Хамтран ажиллах эрх бүхий этгээдээр тогтоож намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан ч прокуророос уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээсэн байдаг.