Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотод чуулж байна

Огноо
Унших
1 минут 43 секунд

Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна. Тодруулбал Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон Үндэсний Статистикийн Хорооны төлөөллүүд өгөгдлийн засаглал, менежментийн хүрээнд туршлага солилцож, санал зөвлөмж хуваалцаж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу тус сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-14-нд зохион байгуулж байна.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа энэ удаагийн сургалт нь ҮСХ, ЦХХХЯ хамтран өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын захиргааны мэдээллүүдийг нэгтгэх, чанарыг сайжруулах ажил хэрэгжиж буй энэ цаг үед болж байгаа нь өндөр ач холбогдолтой болохыг дурдсан юм. Тухайлбал өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг Азийн Хөгжлийн Банкны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.

“Өгөгдлийн засаглал, менежмент” сургалт, хэлэлцүүлгийн үеэр онцлон ярилцаж буй санал, зөвлөмж нь үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болох юм.

Хуучин компъютерийг засварлан дахин ашиглах боломжтой
Хуучин компъютерийг засварлан дахин ашиглах боломжтой
 
Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна
Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.