Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 298 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 78 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 220 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хотын төвд ус тогтдог 32,140 га газар байна
Хотын төвд ус тогтдог 32,140 га газар байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.