Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЦС-4: Он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох нь

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөв. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Энэ үеэр “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар "Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.

Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна" гэлээ.

Тэрэлж орчмоос 17,5 тонн, Хяргас нуурын эрэг орчмоос 28 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
Тэрэлж орчмоос 17,5 тонн, Хяргас нуурын эрэг орчмоос 28 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд