Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: У.Хүрэлсүхийн ЗГ, бидний үед хүчин чадлыг нэмэгдүүлээгүй бол гал алдах байж дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын холбогдох сайд, агентлагийн дарга нарыг дуудаж уулзсан билээ. Энэ үеэр эрчим хүчний асуудлаар тодруулга мэдээлэл авсан аж. Үүнээс гадна өнөө оройноос эхлэн "ТЭЦ-4"-ийн дахин нэг зуухыг зогсоож, засварын ажил хийхээр болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цахим хуудаснаа "У.Хүрэлсүхийн Засгийн газар, бидний үед Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцыг дэмжин эхлүүлж, Дөрөвдүгээр цахилгаан станцад шинэтгэл хийж 90 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлээгүй бол гал алдах байж дээ. Дээр нь 150 МВт цагийн батарей хуримтлуурын станц Сонгинод, Чойбалсан, Эрдэнэт, Дарханы станцуудад 50 МВт-ын өргөтгөлүүд хийж ашиглалтанд оруулсан" гэжээ.

Т. Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж “D-parliament”, “lawforum.parliament”-д байршууллаа
Т. Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж “D-parliament”, “lawforum.parliament”-д байршууллаа
 
Т.Доржханд: ЗГ-т урт хугацаагаар хамтрах хэрэгтэй. Цүнх гэх мэт жижиг асуудлаас болж Засгийн газар нь унаад байвал хэцүү
Т.Доржханд: ЗГ-т урт хугацаагаар хамтрах хэрэгтэй. Цүнх гэх мэт жижиг асуудлаас болж Засгийн газар нь унаад байвал хэцүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.