Цахилгаан эрчим хүчний ачааллаас шалтгаалан "ТЭЦ-4"-ийн дахин нэг зуухыг зогсоож засварлахаар болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын ХМОНХХ-ээс өгсөн мэдээллээр, "ТЭЦ-4"-ийн ашиглаж буй найман зуух одоогоор хэвийн ажиллагаатай байгаа ч одоо үзүүлж буй ачааллаар удаан явбал нэг зууханд доголдол үүсэх эрсдэлтэй гэж үнэлжээ. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж тухайн зуухыг энэ цаг мөчид зогсоож, хөргөх үйл явц эхлүүлж байгаа аж. Учир нь хөргөсний дараа засвар үйлчилгээ хийх гэнэ. Үүнд 48 цаг шаардлагатай гэж тооцоолжээ.
Энэ хугацаанд бусад эх үүсвэр бүрэн хүчин чадлаараа ажиллабал аль болох цахилгаан хязгаарлахгүй гэж үзэж буй аж.
Мөн Эрчим хүчний яамнаас 10.00 болон 17.00 цагт эрчим хүчний нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хүргэх талаар мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!