Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс гаргасан саналын дагуу ТББХ квотын асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан. Гэвч УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс санал гаргасны дагуу УИХ-ын гишүүд, намын бүлгийн дарга нар зөвшилцөөд ТББХ-нд холбогдох санал дэвшүүлэхээр болжээ. Иймд яг одоо ТББХ хуралдахаар боллоо.

Эргэн сануулахад, эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг МАН-ын бүлэг буцаан 30 хувь болгохоор ТББХ-гоор дэмжүүлсэн билээ. Харин тус асуудалд гишүүд нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа учраас чуулганы ирцийг бүрдүүлэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Яг одоо ТББХ эмэгтэйчүүдийн квотыг 40 болгох асуудлаар дахин хуралдаж байна.

Х.Номингэрэл: Мөнгөний босго давж чаддаггүй эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэж сонгогдох боломжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна
Х.Номингэрэл: Мөнгөний босго давж чаддаггүй эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэж сонгогдох боломжийг нэмэгдүүлэхийг шаардаж байна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.