Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ ХУРАЛ: Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авахад Х.Ганхуяг нөлөөлсөн гэх үндэслэлийг прокурор нотолж чадсангүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 32 секунд

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.06.15/ 42 дахь өдрөө болж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан өмгөөлөгч нарын дүгнэлтээр үргэлжиллээ. Энэ үеэр "Вертекс майнинг партнер" ХХК-д Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудалтай холбоотойгоор тус компанийн өмгөөлөгчдийн зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тодруулбал, тус компанид ХБ-наас олгосон 33 тэрбум төгрөгийн зээл олголтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь тухайн үед Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинд нөлөөлж гаргуулсан гэх асуудлаар яллагдагчаар татагдаад байсан бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс прокурор тэднийг "Ялласан үндэслэлээ нотолж чадсангүй" хэмээн мэдэгдэж, хуулийн дагуу цагаатгах шаардлагатай хэмээн үзэж буйгаа хэллээ.

Шүүх хурлын явцад олон нийтийн хамгийн их анхааралд өртсөн асуудал нь Х.Ганхуяг "Вертекс майнинг партнер" ХХК-тай ямар холбоотой вэ гэх асуулт. Х.Ганхуяг нь тус компанид хувьцаа эзэмшдэггүй, хамааралгүй гэдгийг өөрийн зүгээс ч, ХБ-ны шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд ч мэдүүлсэн байдаг. Харин дараагийн асуудал бол холбоогүй мөртлөө яагаад нөлөөлсөн гэх асуудалд холбогдов гэх асуулт. Түүнийг УИХ-ын гишүүн болоод өөрийн эрх мэдлээ ашиглаж тус компанид зээл авч өгсөн гэх агуулга энд хөндөгдөж буй билээ. Гэтэл Х.Ганхуяг нь 2020 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд ялалт байгуулж гишүүн болсон. Харин өөрийг нь яллагдагчаар татаад буй 33 тэрбум төгрөгийн зээл нь мөн оны нэгдүгээр сард буюу түүнийг УИХ-ын гишүүн болохоос 5-6 сарын өмнө олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, гишүүн болчихоод зээл авсан гэх асуудал үгүйсгэгдэж буйг өмгөөлөгч нарын зүгээс онцолсон байдаг.

Ийнхүү 42 хоног үргэлжилсэн шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтаас бүрдсэн 500 гаруй хавтас хэрэгт Х.Ганхуяг зээл олгох процесст нөлөөлсөн гэх нэг ч нотлох баримт байхгүй гэдгийг өмгөөлөгч нар дахин онцолсон юм.

СУРВАЛЖИЛГА: Хэрэглээг нь хорино гэж айхдаа цахим орчинд дээрэлхэлтэд өртсөнөө эцэг, эхдээ бус сайн найздаа хэлдэг
СУРВАЛЖИЛГА: Хэрэглээг нь хорино гэж айхдаа цахим орчинд дээрэлхэлтэд өртсөнөө эцэг, эхдээ бус сайн найздаа хэлдэг
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.