Нүүрсний экспорт гацсан гэх мэдээлэл цахим орчинд явагдаад буй. Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Нүүрсний экспортын биет хэмжээ 6 дахин өссөн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн зүйл огт байхгүй. Өдөртөө 1000-аас дээш машин тээвэрлээд гарч байгаа. Харин 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт Монгол Улсын хилээр гардаг байсан нүүрсний биет хэмжээ 161 мянган тонн орчмоор хэмжигддэг байсан бол өнөөдрийн байдлаар 230 мянган орчимд эргэлддэг болсон.
Биет хэмжээ бодитоогоор өссөн. Ямар нэгэн саатал байхгүй" гэлээ.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Өнгөрсөн онд бүтэн жилийн гүйцэтгэлээр 11.4 сая.тн нүүрс борлуулж байсан бол энэ оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулсан нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр гүйцэтгэл болсон байна.