Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБ-ны өмгөөлөгч: Энд нэхэмжлээд байгаа мөнгө зөвхөн ХБ-ны мөнгө биш. ЗГ, ард түмний, татвар төлөгчдийн мөнгө

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

“Хөгжлийн банкны” гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны үеэр Хөгжлийн банкны өмгөөлөгч Х.Баатарбилэг "Хөгжлийн банк өнөөдрийн шүүх хуралдаанд дөрөвхөн өмгөөлөгчтэй оролцож байгаа. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч 100 гаруй байна. Бид нарт олгож байгаа цаг хугацааны хувьд бүх өмгөөлөгчтэй мэтгэлцээд гэм бурууг хэлэлцэх цаг байхгүй. Хавтаст хэргийг тал талаас уншиж танилцсан, өөр өөрсдийнхөөрөө дүгнэлтээ илэрхийлж байна. Өмгөөлөгчид олдож байгаа цаг хугацаагаа хохирол, хор уршигтай холбож гол зүйлээ ярихыг чухалчилж байна. Энд яриад нэхэмжлээд байгаа мөнгө зөвхөн Хөгжлийн банкны мөнгө биш. Засгийн газрын, ард түмний, татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг шүүх хуралдааны явцад байнга илэрхийлж, хохирлоо барагдуулахыг л хүсэж байна.

Банк мөнгөө авч зээлсэн бондоо буцааж төлмөөр байна. Хэрвээ энэ шүүх хурлаас хор уршиг шийдэхгүй гээд үзвэл Хөгжлийн банк тэр хор уршгийг гадаад улсад өөрсдөө төлнө. Банк дахиад хохирох гээд байна. Ийм учраас Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн хохирлыг тооцооллын дагуу бүрэн багадуулж өгнө үү гэж хүсэж байна" гэсэн юм.

Ц.Элбэгдорж: Миний орон тоо дээр гялалзсан сайхан эмэгтэйчүүд ороод ирэг л дээ
Ц.Элбэгдорж: Миний орон тоо дээр гялалзсан сайхан эмэгтэйчүүд ороод ирэг л дээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна