Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 23-нд батлах тул хэлэлцэж эхлэхээр болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Тэрбээр "Бүлгийн хурлаар наадмаас өмнө батлах хуулиудын талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХы-н Сонгуулийн тухай хуулийг бид зургаадугаар сарын 23-нд батлах учиртай. Тиймээс энэ хуулийг төслийг хэлэлцэж эхлэхээр болсон.

Мөн Улстөрийн намын тухай хууль. ҮХӨ-ийг дагаад энэ хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Тиймээс энэ хоёр хуулийг ойрын өдрүүдэд хэлэлцэхээр тохирлоо.

Түүнчлэн хүлээгдэж буй нэг хууль бий. Энэ нь Боловсролын багц хууль. Тус хуулийг хэлэлцээд явж байсан боловч ЗГ-ын зарим гишүүд санал дэвшүүлж энэ хуулийн төсөл түр хойшилсон. Одоо энэ хуулийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн.

Бас нэг чухал хууль бол НД-ын багц хууль. Энэ хуулинд төсвийн тодотголоор орж буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгэмд хүлээгдэж буй олон асуудал байгаа тул энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлэг санал нэгдсэн.

Хамгийн чухал нь төсвийн тодотгол. Төсвийн тодотголыг ирэх лхагва гарагт УИХ-д өргөн барина. Тиймээс пүрэв гарагаас төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлнэ" гэлээ.

36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд