Өмнөд Солонгосын Жинжүд хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Парисын олимпын эрхийн тэмцээний нэгт багтсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 жинд 20 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж байгаа юм.
Тэгвэл өчигдөр эмэгтэй 81 кг-ын жингийн тамирчид өрсөлдөж, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ААШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оролцож огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр нийт гурван хүрэл медаль хүртжээ.
Одоогийн байдлаар манай улсын эмэгтэйчүүд гурван алт, гурван хүрэл медаль хүртээд байгаа аж.