Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Ц.Чинбат, Ш.Оюунбат нар нь жагсаал цуглаан хийх бүртгэлгүй байсан тул эрх үүргийг нь танилцуулж, өмгөөлүүлэх эрхээр нь хангасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Иргэн Ц.Чинбат, Ш.Оюунбат нар үзэл бодлоо илэрхийлсэний төлөө цагдаагийнхан саатууллаа хэмээн цахим сүлжээнд нийтэлсэн. Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ариунбатаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 32 минутад “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 2 иргэн чанга яригчаар ярьж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн дуудлагын дагуу тус цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ц.Чинбат, Ш.Оюунбат нар нь өмнө нь цуглаан зохион байгуулах тухай хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт өгсөн боловч, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэх боломжгүй тухай хариуг мэдэгдэж байсан ба мөн гаргаж байгаа хууль бус үйлдэлтэй нь холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас тухайн 2 иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой шаардлагыг удаа дараа тавьсан боловч үл биелүүлсэн.

Тухайн иргэдэд хуульд заасан эрх хязгаарлах ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд тодруулга авах зорилгоор цагдаагийн байгууллагад авчирч, эрх, үүргийг нь танилцуулан өмгөөлүүлэх эрхээр нь хангаж явуулсан" хэмээлээ.

Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.