Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "МАН-ын үндсэн эрх ашиг эрүүл, тунгалаг, авилга, хүнд сурталгүй байлгахад оршиж байгаа. Намын эрх ашгаа бодоод төрийн зорилгыг хэрэгжүүлэхгүй байна гэж байхгүй. Харин төрийг цэвэрлэх тунгалагшуулах, хаиуцлагатай болгох нь эсрэгээрээ МАН үндсэн эрх ашиг байна. Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын төсвийн хууль батлагдахдаа "Тэтгэврийн насны буюу тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх" хуулийн заалт орсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6161 хүн тэтгэвэр авч байгаа хэрнээс төсвөөс цалинжиж байна. Мөн төрийн тусгай албан хаагчид гэдгээр тэтгэврээ тогтоолгосон 156 хүн давхар цалингаа аваад явж байна. Тухайлбал, 6161 тэтгэвэрт гарсан хэрнээ цалинжиж буй албан хаагчдын цалинжуулахад 7.5 тэрбум, жилээр тооцвол 30 тэрбум төгрөгийн цалин гарах нөхцөл байна. Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн цалинд 250 орчим сая төгрөгийн зарцуулсан байна. Бүтэн жилээр нь үзвэл 1 тэрбум төгрөг. Тиймээс тэтгэврийн насны хүмүүсийн цалин авч байгаа байдлыг зогсоосон тохиолдолд төсөвт 31 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгоно" гэлээ.