Авлигатай тэмцэх хүрээнд Засгийн газраас 5Ш ажиллагааг зохион байгуулж буй. Үүний нэг нь шүүр ажиллагаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр ажиллагааг би хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн бүх түвшинд ажиллаж байгаа, улмаар хуулийн зөрчил гаргасан хэсгийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргахаар зорин ажиллаж байна.
Улмаар төрийн байгууллагад ажиллаж байгаа болон иргэдээс мэдээлэл авч, шүүр ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж өртсөн хэсэгт хариуцлага тооцно.
Мөн хэлмэгдсэн төрийн албан хаагчдыг эрхийг сэргээх болно" гэлээ.