Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилоод байсан. Уг хугацаа дууссан тул дахин 6 сарын хугацаагаар сунгаж байна. Энэ хугацаанд нүүрсний олборлолтын хэмжээ урьд үеийнхээсээ 2.5 дахин, борлуулалтын орлого 3.5 дахин өссөн зэрэг томоохон өөрчлөлтүүд гарсан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, мөн олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэхэд онцлойлон анхаарах үүрэг даалгавар авсан байгаа.
Тус компани нь өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад анх удаа Гашуунсухайт автобоомтоор хамгийн өндөр хэмжээний нүүрс гаргасан. Тодруулбал, 260 мянган тонн нүүрс гаргасан. БЭТ томилогдохоос өмнө өдөрт хамгийн дээд тал нь 160 мянган тонн нүүрс гаргадаг байсан" гэлээ.