ЭМЯ-наас Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа. Тэрээр:
ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лабораторид 238 хүнд шинжилгээ хийлээ. Тэдгээрээс Нурсултанаас ирсэн 181 хүний 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж хэлбэл СХД-ийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор хийсэн 6 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ мөн Увс аймагт тусгаарлалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 39 жолоочийн давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.
Өнөөдөр 6 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Үүнээс 4 хүн нь ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулиас ирсэн, 2 хүн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүс юм. Мөн тэдний 4 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй бөгөөд 19-22 настай 5 оюутан, 33 настай 1 оюутан байна.
А.Содномдаржаа