Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяргас нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” –ны чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Хяргас” нуурын мөсөнд цөмөрч, живсэн бөгөөд зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 18 метрийн гүнээс энэ сарын 14-ний өдрийн 17:45 цагт суудлын автомашиныг татан гаргасан байна.

"Алба хаагчид 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбон, 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэн, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн банкны хэрэгт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн банкны хэрэгт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.