Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээнүүдийг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт: “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ.
ШАНГРИЛЛА ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулна. Утас: 88038882
УЛААНБААТАР ЧУУЛГА
09:00 цагт: Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно.
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч Л.Тэрбиш мэдээлэл хийнэ.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ
13:00 цагт: Сар шинийн баярын өдрүүдийн авто замын нөхцөл байдлаар мэдээлэл хийнэ. Утас: 88084148
ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААН СОЁЛЫН ТӨВ
14:30 цагт: Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Амар гүүшийг дурсахуй" хүндэтгэлийн өдөрлөг болно.