Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах ажиллахыг анхаарууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

May be an image of 3 people and text

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум байна.

Мөн Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгаа тул эртнээс өвөлжилт бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож, гангийн эрсдэлийн үнэлгээг 14 хоног тутамд шинэчлэх, үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Мөн отор нүүдлийн зохион байгуулалтыг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг анхаарууллаа.

Улаанбаатарт 24 хэм дулаан байна
Улаанбаатарт 24 хэм дулаан байна
 
Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг анхаарууллаа
Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг эн тэргүүнд санхүүжүүлэхийг анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.