Дуучин Чойжоо "Бүх оддын тэмцээн"-ий үеэр Төрийн дуулал дуулсан нь олон нийтийг шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, "Төрийн дууллыг хэн дуртай нь дуулдаггүй", "Төрийн дуулал Чойжоод ямар гай тарьсан юм бэ" гэхчлэн шүүмжлээд байгаа юм.
Мөн өнөөдөр Хурд хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Аливаа зүйлд өөрийн хэм хэмжээ чадах зүйл гэж байдаг юм шүү. Ингэхгүй ээ... Энэ зохион байгуулагч тал хэнээр Монголын төрийн дууллыг дуулуулах вэ хөгжимдүүлэх вэ гэдгээ сайн мэдэрмээр. Харамсалтай орчин цагийн залуу дуучид ямар байгаагийн тод жишээ энэ. Бэлтгэлгүй,сэтгэлгүй, хөдөлмөр, зүтгэлгүй. Дуу томдоно гэж бас байдаг юм. Монгол Улсын төрийн дуулал шүү дээ. Яаяа яа би Монголоо өмөөрч тэсэхгүй пост хийв" гэжээ.