
Дуучин Чойжоо "Unplugged" нэртэй тоглолтоо хийхээр товоо зарлажээ. Жил бүрийн валентинаар хосууддаа зориулан тоглодог түүний уламжлал энэ жил ч тасарсангүй.
“Unplugged" гэдэг нь залгуураас салгасан гэдэг утгатай бөгөөд уран бүтээлчид амьдралдаа ганц хоёрхон удаа, зохион байгуулдаг маш ховор амьд, акустик тоглолт юм.
Түүний тоглолтод дуучин Michelle, Хонх хамтлаг, Compass хамтлаг оролцож, хайрын баяраар залуустаа бэлэг барих нь.
Тоглолтын гол онцлогууд
- Таны болзоог төгс болгох бүх зүйлс нэг дор… Дан ганц тоглолт бус хосоороо, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх, болзох, хөгжилдөх бүх зүйлс нэг дор.
Үүнд: Paul bakery, Sen Сүши ресторан, Claw machines /зоосоор тоглоом авдаг/, Photo booth, Couple Canva, шог зураач, цэцгийн худалдаа, Шокаладны урлан, Bubble tea, Wine, Beer and cocktail гэх мэт маш олон үйл ажиллагаа Activities байгаа.
- Тоглолтоос өмнө Dately болзооны шоу, QUIZ Night болон бусад идэвхижүүлэлтүүд болно.
- Сингли хүмүүс хоорондоо танилцаж болохоор activities болон Confession room Booth-тэй.
- Тоглолтонд орсон бүх хүмүүс тараад хаачихыг нь хүртэл зохицуулчихсан. Учир нь бүх үзэгчид тараад CANTE клубт үнэгүй орох боломжтой. Нэг сумаар олон туулай…
- AIC Steppe Arena хол гэж бүү бод учир нь тэнд зогсоол үнэ төлбөргүй, саруул зогсоол, цэвэр агаартай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!