Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Буман залуус 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Эл компанийн зээлтэй холбогдуулан гэрчээр оролцож буй "Бэсон" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батжаргал "Пирамид орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмонг “Хөгжлийн банк удахгүй дампуурна. Нэмээд 8 тэрбум төгрөг зээлээд авчихъя” хэлдэг байсан гэх мэдээллийг өгсөн юм. Эл асуудалд "Пирамид орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон дараах байр суурийг илэрхийллээ.