Хөгжлийн банкны сонсголын хоёр дахь өдрөө үргэлжлэх гэж байна. Энэ удаагийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэх юм.
Тэгвэл өнөөдрийн сонсголоор:
• Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
• Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
• Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
• Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төслийн нотлох баримтуудыг шинжлэн судлахаар төлөвлөжээ.