Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны сонсголын үр дүнг ирэх сарын 15-нд УИХ-д танилцуулна

Огноо
Унших
1 минут 45 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20, хоёрдугаар сарын 6-8, гуравдугаар сарын 13-17-нд болж өндөрлөлөө.

  • 2023.01.16-2023.01.20-ны хооронд зохион байгуулсан сонсголоор шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3.3 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Эхний шатны сонсголд нийт 166 гэрч оролцсон байна.
  • 2023.02.06-2023.02.08-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, 67 гэрчийг оролцууллаа.
  • 2023.03.13-2023.03.17-ны хооронд зохион байгуулсан сонсголоор 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг 3600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар танилцуулав. Гурав дахь шатны сонсголд нийт 123 гэрч оролцсон байна. Харин нийт дуудагдсан 672 гэрчээс 53 хувь буюу 356 гэрч сонсголд оролцжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын үр дүнг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

М.Энхжаргал шөвгийн 16-д шалгарчээ
М.Энхжаргал шөвгийн 16-д шалгарчээ
 
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
МУБИС-ийн баруун талын авто замыг энэ сарын 29-н хүртэл хаалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц