Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Маш олон зээлийн цаана эцсийн өмчлөгч нь улс төрийн нөлөө бүхий цөөн хүмүүс байгаа нь сонсголоор анзаарагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 37 секунд

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа билээ. Үдээс хойшхи хуралдаанд арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Маш олон зээлдэгч нарын кэйсээс харж байхад түрүүлээд өөрсдөө энэ тэндээс маш олон зээл авчихдаг. Үүнийгээ "гүүрэн санхүүжилт" гэж нэрлээд байгаа. Түүний араас Засгийн газрын хөтөлбөрийн дагуу гэрээ нь байгуулагдаад явсаар байгаад хоёр үндсэн хүндрэлийг бий болгочихсон.

Нэгдүгээрт, ялангуяа мах, ноолуур зэрэг улирлын шинж чанартай төслүүд хугацаа алддаг. Жишээлбэл, ноолуур, махны нөөцийн бэлтгэл ажил улирал нь дуусчихсан үед санхүүжилт нь шийдэгддэг.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны зүгээс дахин санхүүжүүлсэн тохиолдолд зээл нь зориулалтаараа хийгдсэн үү, үгүй юу гэдгийг шалгаж чадахгүй болчихдог.

Гэтэл бид ард түмний мөнгийг тодорхой стратеги руу оруулна гэж зээл хэлбэрээр гаргасан чинь яг үнэхээр тэр зорилгодоо нийцсэн үү гэдгийг банкны зүгээс шалгаж чаддаггүй. Арилжааны банктай дараа нь ярилцахаар гэрээгээ муу хийчихсэн байдаг. Эндээс үр дүндээ хүрсэн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Түүнчлэн банкын хувьд хараат бусаар бие дааж ажлаа төдийлэн сайн хийж чадсан уу гэдэг асуултыг дагуулж байна. Ж.Сүхбаатар гишүүний хэлдгээр үнэхээр томчууд нөлөө үзүүлсэн үү, үгүй юу гэдэг нь чухал. Маш олон зээлүүд дээр цаад эцсийн өмчлөгч нар нь тодорхой цөөн тооны хүмүүс байгаа нь сонсголоор анзаарагдаж байна.

Дараа нь банкны зүгээс энэ зээлүүдийг үнэхээр чадвартай компаниудад олгож чадсан эсэх нь хөндөгдөнө. Шинэ удирдлагын хувьд банкны программуудаа шинэчлээд, Монголбанктай мөн хамтраад ажиллаж байна. Цаашид дээрх шиг ийм алдаа гаргахгүй байх талаас хичээж ажиллаж байгаа.

Согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөгөөд зугтжээ
Согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөгөөд зугтжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.