Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГЭРЧ: “Пирамид орд” ХХК-ийн Г.Цолмон “Хөгжлийн банк удахгүй дампуурна. Нэмээд 8 тэрбум төгрөг зээлээд авчихъя” гэж хэлдэг байсан

Огноо
Унших
1 минут 1 секунд

No description available.Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Пирамид орд" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Буман залуус 296 айлын орон сууцны хорооллын төслөөр 2017 онд 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Эл компанийн зээлтэй холбогдуулан гэрчээр оролцож буй "Бэсон" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Батжаргал өөрөө оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр энэ үеэр "Пирамид орд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Цолмон “Хөгжлийн банк удахгүй дампуурна. Нэмээд 8 тэрбум төгрөг зээлээд авчихъя” хэлдэг байсан. “Надад яасан итгэдэггүй юм бэ” гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай миний хажууд спикер дээр нь тавиад ярьж байсан шүү дээ" гэв.

Т.Аюурсайхан: Гишүүд, зарим сэтгүүлчдийн мэдээлэлтэй холбогдуулан АТГ гэрчээр дуудаж мэдүүлэг авсан
Т.Аюурсайхан: Гишүүд, зарим сэтгүүлчдийн мэдээлэлтэй холбогдуулан АТГ гэрчээр дуудаж мэдүүлэг авсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.