Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Сөрөг хүчнээс гүйцэтгэх засаглалын эрх ямбын эсрэг хуулиудыг оруулж ирэх шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Улс төрийн хүрээнд ирж буй 2023 он сонгуулийн жилийг угтсан чухал жил тохиож буй. Ялангуяа улс төрийн намуудын хувьд өрсөлдөөний орон зайгаа илүү ихээр бүрдүүлж чамбайрах жил. Тэгвэл сөрөг хүчин гэгдэх Ардчилсан нам 2023 онд хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар АН-ын гшиүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан нам 2022 онд дотоод асуудлаа шийдэж чадалгүй явсаар 2023 онтой золгож байна. УИХ дахь ардчилсан намын бүлэг чадавхгүй сул байгаа нь олон талаараа улс төрийн боломжуудыг алдаж байна гэж судлаачид дүгнэдэг. Ирэх 2023 онд сөрөг хүчин ямар байдлаар ажиллах шаардлагатай байна гэж та харж байгаа вэ?

-Мэдээж эрх баригч нарт Засгийн газрынх нь бодлогын эсрэг ард түмэнд хэрэгтэй тийм хуулийг УИХ-д оруулж ирэх боломж ирэх баригч намын гишүүдэд байхгүй. Тэр хуулиудыг хэнд өгч батуулахыг хүсдэг вэ гэхээр бидэнд өгч батлуулахыг хүсдэг.

Яг өнөөдрийн амьдралд болж буй "энийг л засчихвал болчих гээд байна" гэдэг тэр хуулийн өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалын эрх ямбад нөлөөлж байгаа учраас Засгийн газар оруулж ирэхгүй.

Ийм хуулиудыг л манай сөрөг хүчин сайн өргөн бариад тэр нь хүмүүсийн халаасыг хоослоод байгаа инфляцыг бууруулах, барааны үнийг багасгах, авлигал хүнд суртлыг багасгах зэрэг чиглэлд илүү сайн байвал Ардчилсан нам ирэх онд илүү амжилттай ажиллана гэж харж байна.

ЗУРХАЙ: 2023 онд таныг юу хүлээж байгаа вэ
ЗУРХАЙ: 2023 онд таныг юу хүлээж байгаа вэ
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.